Наркологийн төвд халдварын хоёр тохиолдол бүртгэгдлээ

2021-01-27
1 min read

Коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаарх /2021.01.27-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа ЭМЯ-наас хийлээ. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 12703 хүнд шинжилгээ хийснээс 11 хүнээс коронавируст халдвар илэрсэн бөгөөд бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ. Тодруулбал, Наркологийн төвд хоёр тохиолдол, өмнөх батлагдсан тохиолдолын ойрын хавьтал, СБД-ийн I, V хороонд халдвар илэрсэнтэй холбогдуулан голомтын өргөжүүлсэн тандалтыг зохион байгууллахад хоёр хүнээс илэрсэн. Мөн УБ-Ховд чиглэлийн автобуснаас хоёр тохиолдол бүртгэгдлээ.

Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 836 боллоо. Сүүлийн 24 цагт 42 хүн эдгэрч эмнэлэгээс гарсан байна.

Харин Сэлэнгэ /217/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорноговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна.

Орчуулах »
error: Content is protected !!