Буриадын анхны Ерөнхийлөгч Леонид Потапов таалал төгсчээ

Буриадын анхны Ерөнхийлөгч Леонид Потапов 85 насандаа таалал төгссөн байна. Леонид Потапов нь 1994 оноос 2007 оныг хүртэл Буриад улсыг удирдсан юм.  

Буриадын Засгийн газраас анхны Ерөнхийлөгчийнхөө гэр бүлд тусламж үзүүлэх болсон талаар ТАСС агентлаг мэдээлжээ.

Буриадын Төрийн тэргүүн Алексей Цыденов анхны Ерөнхийлөгчийн гэр бүлд эмгэнэл илэрхийлээд “Леонид Васильевич амьдралаа Буриад улсад зориулсан. Манай улсын хувьд хамгийн хүнд хэцүү үед бүх салбарт хөгжил цэцэглэлтийг авчирсан юм” хэмээн хэлсэн байна.

Орчуулах »
error: Content is protected !!

Don't Miss