Цар цахлын өнөөгийн нөхцөл байдлын талаар Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар мэдээлэл өглөө.
Тэрээр, Сүүлийн өдрүүдэд халдварын шинэ голомт үүссэн. Тэр нь нийтийн байрыг дагасан голомт юм. Улаанбаатар хотод иргэдэд түрээсэлдэг 190 гаруй нийтийн байр байна. Хоёр ч нийтийн байрнаас халдвар илэрлээ. Халдварын нөхцөл байдал амаргүй байна.
УОК-оос ирэх сард дөрвөн удаагийн тусгай нислэг хийхээр төлөвлөсөн. Тодруулбал, Сөүл рүү 2, Токио болон Истанбулын чиглэлд тус бүр нэг нислэг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Цагаан сарын дараа нөхцөл байдлаа харж байгаад дахин хоёр нислэг үйлдэж магадгүй гэлээ.