УБ хотоос иргэдийг татан авах үйл ажиллагааг зогсоолоо

2021-01-27
1 min read

Улаанбаатар хотод гацсан хөдөө орон нутгийн иргэдийг нэгдсэн журмаар орон нутаг руу нь буцаах ажлыг эхлүүлээд байгаа. Тэгвэл энэ сарын 26-ны өдөр буюу өчигдөр Улаанбаатараас Ховд аймаг руу нийт 206 иргэнийг нийтийн тээврийн таван автобусаар татан авсан. Тэгвэл дээрх иргэдийн гуравынх нь PCR шинжилгээний хариу эерэг гарчээ. Халдвар илэрсэн иргэдийг одоогоор Дарви суманд тусгаарлаад байгаа гэсэн мэдээлэл байна.

Үүнтэй холбоотойгоор УБ хотоос иргэдийг татан авах үйл ажиллагааг 2021.01.27-ны өдрийн 00.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэрийг УОК-оос гаргажээ.

Зургийн тодорхойлолт алга байна.
Орчуулах »
error: Content is protected !!