Зарим байгууллагад мэдүүлэг гаргах явц хангалтгүй байна

2021-01-26
1 min read

Авлигатай тэмцэх газар албан тушаалтнуудын Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

Төрийн болон нутгийн захиргааны 116 байгууллага, түүний харьяа салбар, нэгжийн мэдүүлгээ гаргавал зохих албан тушаалтнуудаас 2021 оны 01 дүгээр 25-ны өдрийн байдлаар 23131 албан тушаалтан буюу 52.8 хувь нь мэдүүлгээ гаргаад байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Баянхонгор аймгийн ИТХ, Хэнтий аймгийн ЗДТГ зэрэг байгууллагууд ХАСХОМ гаргуулах ажлын явц 85 ба түүнээс дээш хувьтай байна.

Харин дараах нэр бүхий байгууллагад мэдүүлэг гаргах явц харьцангуй бага хувьтай байна. Тухайлбал,

  • Шүүхийн ерөнхий зөвлөл,
  • Улсын Ерөнхий прокурорын газар,
  • Гадаад харилцааны яам,
  • Төрийн худалдан авах ажиллагааны газар,
  • Ашигт малтмал, газрын тосны газар,
  • Харилцаа холбооны зохицуулах хороо,
  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар,
  • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар,
  • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар,
  • Нийслэлийн ИТХ, ЗДТГ,
  • Дорноговь аймгийн ИТХ,
  • Говь-Алтай ИТХ, ЗДТГ,
  • Увс аймгийн ИТХ,
  • Сэлэнгэ аймгийн ИТХ,
  • Сүхбаатар аймгийн ЗДТГ,
  • “Эрдэнэс монгол” ХХК.

Албан тушаалтнууд хуулийн хугацаанд Авлигатай тэмцэх газрын www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар дамжуулан мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэгтэй тул хуулийн хугацаанд хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргахыг уриалж байна.     

Орчуулах »
error: Content is protected !!