Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн хугацааг сунгах төсөл өргөн барив

2021-01-26
2 мин уншина

Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Г.Дамдинням, Т.Аубакир нар нэр бүхий гишүүдийн санаачилсан Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.01.26) өргөн мэдүүлэв.

Улсын Их Хурлаас 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Энэ арга нь зардал өндөртэй, уналтад байсан газар тариалангийн үйпдвэрлэлийн өсөлтийг тогворжуулж тариаланчид, үйлдөэрлэгчдийн эдийн засгийн чадавхыг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжих, иргэдээ эрүүл аюулгүй, хоол хүнсээр хангахад эрх зүйн томоохон дэмжлэг болсон.

Статистик мэдээгээр энэ хууль хэрэгжсэнээс хойш нийтдээ 1.047.2 тэрбум төгрөгийн техник, 893.4 тэрбум төгрөгийн бордоо, ургамал хамгааллын бодисыг импортоор авч, нийт 281.4 орчим тэрбум төгрөгийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн татварыг чөлөөлснөөр тариалан эрхлэгчдийн татварын дарамтыг ихээхэн багасгажээ.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд нийтдээ 536.6 мянган га-д тариалалт хийж, хураан авсан ургацын хэмжээ өсөж, газар тариалангийн салбарт өсөлт гарч байгаа хэдий ч дэвшилтэт техник, технологи нэвтэрч техникийн шинэчлэл хангалттай төвшинд хийгдээгүй байна. Мөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгө дутмаг, банкны зээлийн хүү өндөр байгаагаас техникийн шинэчлэл төдийлэн сайн хийж чадахгүй байна.

Манай орны хөдөө аж ахуйн салбарт техник, технологийн шинэчлэл бүрэн хийгдээгүй, үйл ажиллагаа нь дөнгөж тогтворжиж буй энэ үед нь тариаланчид, үйлдвэрлэгчдэд татварын дарамт учруулахгүй байх, бэлчээрийн нөхөн сэргээлтийн техник, технологийг нэвтрүүлэх, үйлдвэрлэгчийн албан ёсны дилерийн тогтолцоог бүрдүүлэн техникийн борлуулалтын дараах үйлчилгээг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа аж.

Хөдөө аж ахуйн техникийн шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ Монгол орны хөрс, уур амьсгалын нөхцөлд тохирсон, газар тариалангийн үйлдвэрлэлийн технологийн болон бүтээгдэхүүний чанарын шаардлагад нийцсэн, хөрсний үржил шимийг дээшлүүлэхэд чиглэгдсэн, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай трактор, комбайн, хөдөө аж ахуйн машин, техникийг нэвтрүүлэх чиглэл баримталж байна. Тиймээс Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр топоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Атрын IV аяныг хэрэгжүүлж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийн хөгжлийг хангаж, бүтээгдэхүүнийг экслортлох, боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлж, таримлын сэлгээ, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээр заасан.

Хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин мөханизмыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон. Иймд тариалан эрхлэхэд нэн шаардлагатай байгаа техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг эдийн засгийн хямрал, валютын өсөлттэй байгаа энэ үед нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байгааг үргэлжлүүлэх шийдвэр гаргаж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлзгчдийг дэмжих шаардлагатай хэмээн төсөл санаачлагчид үзэж, уг хуулийн төслийг боловсруулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Орчуулах »
error: Content is protected !!