Генсэкийн зүтгүүлсэн А.Ариунзаяаг хамгийн муу сайдаар нэрлэжээ

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдыг өчигдөртөө багтаан томилно хэмээн эрх баригчид тооцоолж, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааныг товлосон ч талаар болов. Ерөнхийлөгч нэр дэвшигчийн материалыг шүүгээндээ хийчихээд таг.

Хариутай бол бариутай гэж, өөрийн багцыг өргөтгөх сонирхолтой байгаа бололтой.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас квотоо авна, нэмээд АТГ болон шүүх байгууллагын удирдлагуудыг урьдын адил халаасандаа байлгах санал тулгаж.

Энэ мэтчилэн Х.Баттулгын хувьд “Херо” Баатарын дүүд найдсан ч, намын дарга хэвээр үлдсэн У.Хүрэлсүх зөвшөөрсөнгүй. Тиймээс Ерөнхийлөгчийн Тамгын газар болон УИХ дахь АН-ын бүлэг бухимдлаа илэрхийлэн өчигдөр мэдэгдэл хийж үзэв.

Төрийн тэргүүнээс Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжих эсэхээ УИХ-д илгээх хуулийн хугацаа маргааш /2021.1.27/ дуусгавар болно. Гэхдээ хуульд Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө гэснээс зөвшөөрүүлнэ гэсэн үг байхгүй. Тиймээс асуудлыг эрх баригчид өөрсдийн хүссэнээр хэлэлцэн шийдвэрлээд явах боломжтой юм. 

Ерөнхийлөгчийн бойкотын хажуугаар шинэ Засгийн газраас Сү.Батболд болон М.Энхболдын фракц татгалзаж, нэрээ татаж эхэлсэн дуулдлаа. Тэд Л.Оюун-Эрдэнийг дэмжсэн ч огцорсон Засгийг улираан сонгоно гэдэгт тохироогүй хэмээн гэдийжээ.

У.Хүрэлсүхийн танхимыг үлбэгэр харагдуулж, гавьяа гэхээсээ гай тарьж ирсэн нөхөд цөөнгүй гэж үзсэн бололтой.

Я.Содбаатар, Т.Мөнхсайхан, С.Чулуун нараас гадна Говь-Алтайнхны, тэр дундаа Д.Амарбаясгалангийн цээжээрээ хамгаалж ирсэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяаг улиран ажиллах сайдын жагсаалтаас хасахыг хамгийн хатуу шаардсан гэнэ..

Төрийн тамгыг төрсөн өдрийн мэндчилгээн дээр дарахаас өөрөөр өнөөг хүртэл ганц ч ашиглаагүй. Өөрөөр хэлбэл, А.Ариунзаяа нь сайд болсноосоо хойш ямар ч тушаал, журам гаргаагүй бөгөөд хамгийн сүүлд “Түр хамгаалан байрлуулах үйлчилгээний нэг хүнд ногдох хувьсах зардал тооцох” тухай С.Чинзориг сайдын 2020.06.26-ны өдөр гаргасан А/150 тоот журмаар тус яамны бичиг хэрэг гацчихсан байгаа гэдгийг бүлэглэлүүд Д.Амарбаясгаланд сануулжээ /үнэхээр ч ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТ хаана хүрээд зогссоныг дор хавсралтаас харж болно/.

 Тэрчлэн УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн үндсэн цөмийг бүрдүүлэн ажиллах хамгийн чухал яам байтал аль намар гаргасан ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ-ээс өөр тус салбарт хамаарах Засгийн газрын ганц тогтоолоос өөр юу ч үгүй суугааг хатуу шүүмжилсэн байна /мөн хавсралтаар харуулав/.

Тогтоол, журам, тушаал байтугай цар тахлын үед иргэдэд хамгийн ойр хүрч ажиллах ёстой Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайт нь цаг үеийн мэдээний сайт аятай хэдхэн мэдээ, мэдээллээс өөр бусад үйлчилгээ, цонх нь ажиллагаагүй гацсан, идэвхгүй байгаа нь А.Ариунзаяа гэх хүн тус салбарыг хэрхэн дампууруулж, энэ хэвээр үргэлжлүүлэн томилж огтхон ч болохгүй сайдын нэг гэдгийг харуулж байгаа хэрэг хэмээн эсэргүүцжээ /ХНХЯ-ны сайтын одоогийн нөхцөл байдлыг дорх зургаас үзнэ үү/.

Төрийн тамгыг хэрэглэх Засгийн газрын тогтоолыг зөрчсөн үйлдлийнх нь төлөө огцруулах хүртэлх асуудлаас цээжээрээ хамгаалан авч үлдсэн генсэк Д.Амарбаясгалангийн “чиргүүл” гэгддэг А.Ариунзаяа бодлогын түвшинд ажиллаж чадаагүй юм бол тэр өнгөрсөн хугацаанд юу хийв?!

Ажил хүлээн авсан эхний гурван сардаа халаа, сэлгээ хийж Үндэсний статистикийн газрыг салбарын яаманд “нүүлгэн” ирсэн. Харьяа агентлагийн дарга нарыг цүнх баригчдаар өөрчилсөн буюу УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын туслахыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Л.Дашдэмбэрэлийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргаар томилсон гэх түмэн маргаантай.

Ядаж байхад 60-70 настай хүмүүс Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж тэтгэлэг авч байна хэмээн шүүмжилж насны хязгаар тогтоох санал оруулж баахан ахмадын нус нулимсыг барсан гэхчлэн А.Ариунзаяагийн мэдлэг боловсрол, туршлага У.Хүрэлсүхийг ухаан алдуулах шахдаг байсан гэнэ.

Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайдынхаа уцаарыг барж, аргаа барсан танхимын тэргүүн хөөгөөд явуулчихна шүү хэмээн зандардаг байсан тухайд бусад сайдууд нь өдгөө ярьж байна.

Ийнхүү нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулах бэлтгэл явагдаж байна гэсээр бүтэн улирал барсан А.Ариунзаяаг энэ удаагийн шинэ Засгаас шударгаар татахыг дээрх олон баримт, үндэслэлд тулгуурлан шаардсанаар өчигдөр Тусгаар тогтнолын ордон, генсэкийн өрөөний үүдээр бөөн уйлаан майлаан, чи би-дээ тулсан юм байх.

МУ-ын Ерөнхийлөгчөөс өөрийн багцыг тулган Ерөнхий сайдыг зөвшөөрөхгүй удаахын зэрэгцээ энэ мэтчилэн хамгийн муу сайдуудаа нэрлэсэн нам доторх “зодоон” одоо хэр үргэлжилсээр байна.

Нийтлэлд дурьдагдсан хавсралтууд:

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТ

Д/дТушаалынБаталсан албан тушаалтанТушаалын утгаХЗДХЯ-нд бүртгэгдсэн
дугаарогнооогноодугаар
163/1041996.04.20ХАБХС/ССЖурам батлах тухай1996.04.29876
22461999.11.11Гэгээрлийн Яамны СайдЖурам    батлах    тухай-Техникийн    болон    мэргэжлийн сургуульд  суралцагчийн  мэдлэг  чадвар,  дадлыг  үнэлж дүгнэх журам1999.11.221480
31662000.06.14ЭМНХСЗаавар,  журам  батлах  тухай – “Ээлжийн  амралт  олгох заавар”-ыг нэгдүгээр, “Ээлжийн амралтын олговор тооцох журам”-ыг хоёрдугаар хавсралтаар2003.06.232110
4100/322001.04.11ХЗДХС/НХХСЖурам батлах тухай-“Гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх журам2001.04.201733
5482001.05.11НХХСАргачлал,     журам     батлах     тухай – Мэргэжил     албан тушаалын  тариф  мэргэжлийн  лавлах  зохиох  аргачлалыг нэгдүгээр,  Хөдөлмөрийн  норм,  норматив  тогтоох  журмыг хоёрдугаар хавсралтаар2003.06.062070
62832002.10.07БСШУСҮлгэрчилсэн  дүрэм  батлах  тухай – “Их  сургууль,  дээд сургууль,    коллеж,    мэргэжлийн    сургалт-үйлдвэрлэлийн төвийн удирдах зөвлөлийн үлгэрчилсэн дүрэм”2002.10.181920
7772004.05.03НХХСТэтгэврийг  хөнгөлөлттэй  тогтоох  газрын  дор  болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай2009.04.233018
815/41/252005.02.04ХЗДХС/СС/НХХСЖурам   батлах   тухай-“Албан   хэрэг   хөтлөлт,   архивын ажилтанд   мэргэшлийн   зэрэг,   зэргийн   нэмэгдэл   олгох журам”2005.05.092525
9552005.05.05НХХСЖурам  батлах  тухай-“Дундаж  цалин  хөлс  тодорхойлох журам”2005.05.312533
10307/91/2372007.08.31БСШУС/НХХС/ССЦэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын  норм  тогтоох,  багш,  зарим  албан  тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам батлах тухай2007.10.022753
111302012.03.26БСШУСЖурам батлах тухай – “Мэргэжлийн боловсрол, сургалтын Байгууллагыг аттестатчилах журам”-ыг нэгдүгээр, “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын аттестатчиллын шалгуур үзүүлэлт”-ийг хоёрдугаар хавсралтаар2012.05.173319
12572012.11.06ХАХНХСЖурам,  загвар,  маягт  батлах  тухай – “Ажилласан  жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх журам”-ыг нэгдүгээр, нийгмийн даатгалын дэвтэрт наах “Баталгаажилтын хуудас”-ны загварыг хоёрдугаар, “Бүртгэлийн маягт”-ыг гуравдугаар хавсралтаар2014.09.013476
13322014.03.21ХАХНХСЖурам, загвар, жагсаалт, маягт шинэчлэн батлах тухай- “Хүнсний эрхийн бичиг олгох журам”-ыг нэгдүгээр, “Хүнсний эрхийн бичиг”-ийн загварыг хоёрдугаар, “Хүнсний эрхийн бичгээр олгох бүтээгдэхүүний жагсаалт”-ыг гуравдугаар, “Өрхийн гишүүн-иргэнд хүнсний цаасан эрхийн бичиг олгосон   тайлангийн   маягт”-ыг   дөрөвдүгээр,   “Хүнсний цаасан эрхийн бичгийн төлбөрт зарцуулсан хөрөнгийн тайлангийн маягт”-ыг тавдугаар, “Хүнсний цахим эрхийн бичгээр олгосон санхүүжилтийн тайлангийн маягт”-ыг зургадугаар, “Хүнсний цахим эрхийн бичгийн гүйлгээний тайлангийн маягт”-ыг долдугаар хавсралтаар2014.05.073445
141232014.05.27ХСЖурам  шинэчлэн  батлах  тухай – “Хөдөлмөрийн  хувийн биржийг бүртгэж, санхүүжилт олгох журам”2014.07.083467
15108/1492015.06.16ХС/ССГадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйлчилгээний журам, хураамжийн хэмжээ батлах тухай2015.06.253539
161352015.07.09ХСЖурам шинэчлэн батлах тухай /хохирогчийг ажлын байраар хангах, мэргэжлийн сургалтад хамруулах/2015.09.243559
17171/4962015.12.15ХС/БСШУСЖурам батлах тухай /тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх/2016.01.143598
181142015.06.22ХСХөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив батлах тухай2016.01.223604
192232015.11.13ХСЖурам шинэчлэн батлах тухай /ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ/2016.02.193612
20229/2322015.11.19УУС/ХСХүдрийн далд уурхайн аюулгүй байдлын дүрмийг шинэчлэн батлах тухай2016.03.033615
21362016.02.08ХСЖагсаалт шинэчлэн батлах тухай /насанд хүрээгүй хүнийг ажиллуулах/2016.03.213624
2284/59/1302017.04.06ХЗДХС/ХНХС/ЭМСЖурам батлах тухай- “Хохирогчид үйлчилгээ үзүүлэх төрийн бус байгууллагыг магадлан итгэмжлэх журам2017.04.103712
23502017.03.27ХНХСЖурам батлах тухай-Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгч, мэргэжлийн ур чадвар эзэмшсэн иргэний мэргэшлийн түвшинг үнэлж, баталгаажуулах, хөндлөнгийн шалгалт зохион байгуулах журам2017.04.183713
24115/1232017.06.23ХНХС/УУХҮСДүрэм батлах тухай-Бичил уурхайн аюулгүй байдлын дүрэм2017.07.253775
252122017.12.07ХНХСЖурам батлах тухай-Мэргэжлийн ур чадварын олон улсын тэмцээнд амжилттай оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүнд урамшуулал олгох журам2017.12.253822
2603/032018.01.08СС/ХНХСЖурам  батлах  тухай-“Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай асрамжийн газарт санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам2018.01.253842
27992018.04.26ХНХСНийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан хүлээн авах, хянах, баталгаажуулах журам2018.05.093894
2869/1482018.02.23ЭМС/ХНХСЖагсаалт, шалгуур үзүүлэлт, заавар, маягт батлах тухай (“Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний өвчин, гэмтлийн жагсаалт”, Байнгын асаргаа шаардлагатай 0-16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалт”, “Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийг үнэлэх шалгуур, үзүүлэлт”, “Байнгын асаргаа шаардлагатай иргэн, хүүхдийг тодорхойлох заавар”, “Байнгын асаргаа шаардлагатай иргэн, хүүхдийн тодорхойлолт маягт”)2018.05.143897
291042018.05.04ХНХСШаардлага, загвар  батлах  тухай – “Мэргэжлийн  болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлд тавих шаардлага, загвар”2018.05.213907
30257/5822018.09.20ХНХС/БСШУССЖурам шинэчлэн батлах тухай /Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Мэргэжлийн сургалтын бүртгэлийн гэрчилгээний загвар”-ыг хоёрдугаар хавсралтаар/2018.10.194007
31304/699/4602018.11.15ХНХС, БСШУСС, ЭМСЗаавар, маягт батлах тухай: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх зааврыг нэгдүгээр, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн маягтыг хоёрдугаар, Хүүхдийн хувийн хэрэг хөтлөх маягтыг гуравдугаар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бүртгэлийн маягтыг дөрөвдүгээр хавсралтаар2018.12.054053
3246/092019.01.17ХНХС/ХЗДХСЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ – Жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааны журам”-ыг нэгдүгээр,  “257 журам”-ыг хоёрдугаар хавсралт2019.01.314196
33472019.01.18ХНХСЖОЛООНЫ БАГШИЙН ҮНЭМЛЭХ ОЛГОХ БОЛОН ҮНЭМЛЭХИЙН ЗАГВАРЫГ БАТЛАХ ТУХАЙ – “Жолооны багшийн үнэмлэх олгох журам”-ыг нэгдүгээр, жолооны багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийг хоёрдугаар, жолооны багш бэлтгэх сургалтын хөтөлбөр хангасан тодорхойлолтын загварыг гуравдугаар, жолооны багшийн үнэмлэхний загварыг 4 дүгээр хавсралтаар 4229
34652019.02.14ХНХСЖурам,  загвар шинэчлэн батлах тухай – Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, ахмад настанд үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуй  нэгж, төрийн бус байгууллагагыг магадлан итгэмжлэх журам, магадлан итгэмжлэгдсэн иргэн, аж ахуй нэгж, төрийн бус байгууллагад олгох гэрчилгээний загвар2019.03.014259
351302019.03.28ХНХСЖурам батлах тухай – “Залуучуудын сайн дурын ажлыг бүртгэх, баталгаажуулах журам”2019.04.224354
361292019.03.28ХНХСЖурам батлах тухай – “Утга зохиол, уран сайхны бүтээл шалгаруулах журам”2019.04.224355
371872019.05.31ХНХСЖурам батлах тухай – “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч элсүүлэх үлгэрчилсэн журам”2019.06.124396
38505/2672019.08.13ХНХС/БСШУССЖурам, загвар батлах тухай – “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээ олгох журам”-ыг нэгдүгээр, “Мэргэжлийн дипломын загвар”-ыг хоёрдугаар, “Мэргэжлийн үнэмлэхний загвар”-ыг гуравдугаар, “Мэргэжлийн боловсролын үнэмлэхний загвар”-ыг дөрөвдүгээр хавсралтаар2019.08.234453
39506/2662019.08.13ХНХС/БСШУССЖурам батлах тухай – “Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, дүгнэх журам”2019.08.234454
40269/2712019.08.16ЗТХС/ХНХСЖурам, сургалтын жишиг хөтөлбөр батлах тухай – . “Усан замын тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолооч бэлтгэх журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, “сургалтын жишиг хөтөлбөр”-ийг хоёрдугаар хавсралтаар, усан замын тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолоочийн үнэмлэхний загварыг гуравдугаар хавсралт2019.09.164466
41A/3702019.12.13ХНХСЖурам шинэчлэн батлах тухай – “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам”-ыг нэгдүгээр хавсралт, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хөтөлбөр”-ийг хоёрдугаар хавсралт2020.01.274675
42А/1272020.05.26ХНХСЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ – “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ыг нэгдүгээр, “мэргэжлийн зэргийн үнэмлэхний загвар”-ыг хоёрдугаар хавсралт2020.06.194813
43А/1482020.06.26ХНХСЖурам шинэчлэн батлах тухай – Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үйлчилгээ үзүүлэх журам2020.09.294875
44А/1502020.06.26ХНХСЖурам батлах тухай – “Түр хамгаалан байрлуулах үйлчилгээний нэг хүнд ногдох хувьсах зардал тооцох журам”2020.08.124851

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРТ ХАМААРАХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫН ЖАГСААЛТ

Д/дОгнооДугаарНэрХолбоос
1.1994 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр171НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙhttps://www.legalinfo.mn/law/details/3355?lawid=3355
2.1994 оны 12 дугаар сарын 21-ний өдөр212ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам)https://www.legalinfo.mn/law/details/2501?lawid=2501
3.1995 оны 7 дугаар сарын 22-ны өдөр132ТӨРИЙН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛ, ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙhttps://www.legalinfo.mn/law/details/3986?lawid=3986
4.1999 оны 8 дугаар сарын 11-ний өдөр122ЖУРАМ, ДҮРЭМ БАТЛАХ, ДҮРЭМД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Ажлын цагийг нэгтгэн бодох журам/https://www.legalinfo.mn/law/details/2534?lawid=2534
5.2001 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр78ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хөдөлмөрийн хамтын маргааныг зуучлагчийн оролцоотойгоор шийдвэрлэх журам/https://www.legalinfo.mn/law/details/2469?lawid=2469
6.2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр142ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (Үйлдвэрлэлийн ослын даатгалын шимтгэлийн)https://www.legalinfo.mn/law/details/2647?lawid=2647
7.2011 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр9ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /“Цэргийн алба хаагчийн гэр бүлд тэтгэмж олгох журам”-ыг 1 дүгээр, “Цэргийн алба хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлэх журам”-ыг 2 дугаар, “Цэргийн тэтгэвэр авагчийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нийгмийн даатгалын санд төлөх журам”-ыг 3 дугаар хавсралт /https://www.legalinfo.mn/law/details/2620?lawid=2620
8.2011 оны 2 дугаар сарын 9-ний өдөр38Журам батлах тухай /“Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”/https://www.legalinfo.mn/law/details/2619?lawid=2619
9.2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр117ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (МБ,сургалтын сангийн хөрөнгө)https://www.legalinfo.mn/law/details/2712?lawid=2712
10.2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр375ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /  “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”https://www.legalinfo.mn/law/details/2733?lawid=2733
11.2012 оны 5 дугаар сарын 2-ны өдөр153НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР БОДОХ ЦАЛИНГИЙН ИТГЭЛЦҮҮР, ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙhttps://www.legalinfo.mn/law/details/3444?lawid=3444
12.2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр185ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журам”-ыг 1 дүгээр хавсралт,  “Тусгай хэрэгцээт боловсрол олгох сургалтын байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтанд нэмэгдэл хөлс олгох, тусгай сургалтын байгууллагын зардал тооцох журам”-ыг 4 дүгээр хавсралт, /https://www.legalinfo.mn/law/details/8950?lawid=8950
13.2012.11.24136ТЭТГЭМЖ, ТУСЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТИЙН
ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ / Нийгмийн халамжийн сангаас олгох зарим тэтгэмж, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн хэмжээ/
https://www.legalinfo.mn/law/details/8865?lawid=8865
14.2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр15ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ, ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭ БОЛОН ЦАЛИНГИЙН ИТГЭЛЦҮҮРИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙhttps://www.legalinfo.mn/law/details/9758?lawid=9758
15.2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр354ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / “Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм”-ийг 1 дүгээр, “Нийгмийн даатгалын байцаагчийн  дүрэм”-ийг 2 дугаар, “Нийгмийн даатгалын байцаагчийн мэргэшлийн зэргийг тогтоох, зэргийн нэмэгдэл олгох журам”-ыг 3 дугаар хавсралт /https://www.legalinfo.mn/law/details/10747?lawid=10747
16.2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр404ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / “Өрхийн мэдээллийн нэгдсэн санг удирдах, ашиглах журам”/https://www.legalinfo.mn/law/details/10835?lawid=10835
17.2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр11ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ / “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”/https://www.legalinfo.mn/law/details/10921?lawid=10921
18.2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр28ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ / “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны дүрэм”/https://www.legalinfo.mn/law/details/10896?lawid=10896
19.2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр41ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ / “Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журам”/https://www.legalinfo.mn/law/details/10913?lawid=10913
20.2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр269ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ / “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”/https://www.legalinfo.mn/law/details/11263?lawid=11263
21.2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр16ЗОРИЛТОТ ӨРХИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙhttps://www.legalinfo.mn/law/details/11695?lawid=11695
22.2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр261ТӨРӨӨС ХҮН АМЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙhttps://www.legalinfo.mn/law/details/12011?lawid=12011
23.2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр276ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ / “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”/https://www.legalinfo.mn/law/details/12007?lawid=12007
24.2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр290  ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ / ”Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн дүрэм”/https://www.legalinfo.mn/law/details/12008?lawid=12008
25.2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр304  ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ / “Мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”/https://www.legalinfo.mn/law/details/12062?lawid=12062
26.2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр320ТӨРӨӨС ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙhttps://www.legalinfo.mn/law/details/12035?lawid=12035
27.2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр136ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, АЖИЛЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүний ажиллах журам/https://www.legalinfo.mn/law/details/12265?lawid=12265
28.2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр168ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ / Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн/https://www.legalinfo.mn/law/details/12309?lawid=12309
29.2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр200ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ / “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүрэм”/https://www.legalinfo.mn/law/details/12339?lawid=12339
30.2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр18ЖУРАМ БАТЛАХ, ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /  “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”/https://www.legalinfo.mn/law/details/12429?lawid=12429
31.2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр31ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Ахмад настанд “Насны хишиг олгох журам”/https://www.legalinfo.mn/law/details/12413?lawid=12413
32.2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр129ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ / “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”/https://www.legalinfo.mn/law/details/12687?lawid=12687
33.2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр197ЖУРАМ БАТЛАХ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /  “Ахмад настанд үйлчилгээ үзүүлэх, дэмжлэг, хөнгөлөлт олгох журам”-ыг 1 дүгээр, “Ахмадын сан байгуулан ажиллуулах журам”-ыг 2 дугаар, “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих журам”-ыг 3 дугаар, “Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн санг удирдах, ашиглах журам”-ыг 4 дүгээр, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг 5 дугаар хавсралт/https://www.legalinfo.mn/law/details/12824?lawid=12824
34.2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр243  ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ / Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тав дахь хөтөлбөр”/https://www.legalinfo.mn/law/details/12866?lawid=12866
35.2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр251Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухайhttps://www.legalinfo.mn/law/details/12849?lawid=12849
36.2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр270ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ / “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”/https://www.legalinfo.mn/law/details/12903?lawid=12903
37.2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр316НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГААС ОЛГОХ ПРОТЕЗ, ОРТОПЕДИЙН БОЛОН ТУСГАЙ ХЭРЭГСЛИЙН ЖАГСААЛТ, ЖИШИГ ҮНЭ ТОГТООХ ТУХАЙhttps://www.legalinfo.mn/law/details/13065?lawid=13065
38.2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр321ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ / “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”/https://www.legalinfo.mn/law/details/13031?lawid=13031
39.2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр340ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / “Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох журам”/https://www.legalinfo.mn/law/details/13001?lawid=13001
40.2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр4ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ / Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн дүрэм/https://www.legalinfo.mn/law/details/13099?lawid=13099
41.2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр71ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”-ыг 1 дүгээр хавсралт, “Даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтоох насыг тодорхойлоход баримтлах журам”-ыг 2 дугаар хавсралт /https://www.legalinfo.mn/law/details/13278?lawid=13278
42.2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр25ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГЛЭЛИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙhttps://www.legalinfo.mn/law/details/13956?lawid=13956
43.2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр57ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙhttps://www.legalinfo.mn/law/details/14014?lawid=14014
44.2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр97ХӨНГӨЛӨЛТИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙhttps://www.legalinfo.mn/law/details/14163?lawid=14163
45.2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр111ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Аж ахуйн нэгж, байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулаагүй орон тоо тутамд сар бүр төлөх төлбөрийн хэмжээ/https://www.legalinfo.mn/law/details/14199?lawid=14199
46.2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр159ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр/https://www.legalinfo.mn/law/details/14375?lawid=14375
47.2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр171ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөр/https://www.legalinfo.mn/law/details/14379?lawid=14379
48.2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр201ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх журам/https://www.legalinfo.mn/law/details/14453?lawid=14453
49.2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр275ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛ, ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙhttps://www.legalinfo.mn/law/details/14568?lawid=14568
50.2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр276ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГЛЭЛИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙhttps://www.legalinfo.mn/law/details/14571?lawid=14571
51.2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр389ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ – “Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”https://www.legalinfo.mn/law/details/14777?lawid=14777
52.2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр420ГАДААДААС 2020 ОНД АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЛЭХ ХУВИЙГ ТОГТООХ ТУХАЙhttps://www.legalinfo.mn/law/details/14791?lawid=14791
53.2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр472ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭ, ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙhttps://www.legalinfo.mn/law/details/14892?lawid=14892
54.2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр483ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ – “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх журам”https://www.legalinfo.mn/law/details/14962?lawid=14962
55.2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр484ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ –  “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд баримтлах журам”https://www.legalinfo.mn/law/details/14963?lawid=14963
56.2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр24ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙhttps://www.legalinfo.mn/law/details/15018?lawid=15018
57.2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр25НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, АСАРГААНЫ ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙhttps://www.legalinfo.mn/law/details/15017?lawid=15017
58.2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр44МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙhttps://www.legalinfo.mn/law/details/15086?lawid=15086
59.2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр50ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /“Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг хэрэгжүүлэх журам, “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэгжүүлэх журам”https://www.legalinfo.mn/law/details/15120?lawid=15120
60.2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр59ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТУХАЙhttps://www.legalinfo.mn/law/details/15178?lawid=15178
61.2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр60ТӨРИЙН ЗАРИМ ЧИГ ҮҮРГИЙГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГААР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ТУХАЙhttps://www.legalinfo.mn/law/details/15158?lawid=15158
62.2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр83ХООЛНЫ ЗАРДЛЫН НОРМАТИВ ТОГТООХ ТУХАЙ / Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах нэг суралцагчийн хоногийн хоолны зардал/https://www.legalinfo.mn/law/details/15185?lawid=15185
63.2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр84“АХМАД НАСТНЫ ТӨРӨЛЖСӨН АСРАМЖИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХӨТӨЛБӨР” БАТЛАХ ТУХАЙhttps://www.legalinfo.mn/law/details/15280?lawid=15280
64.2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр140ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах журам”/https://www.legalinfo.mn/law/details/15274?lawid=15274
65.2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр193НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГААС ОЛГОХ ПРОТЕЗ, ОРТОПЕДИЙН БОЛОН ТУСГАЙ ХЭРЭГСЛИЙН ЖАГСААЛТ, ЖИШИГ ҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙhttps://www.legalinfo.mn/law/details/15481?lawid=15481
66.2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр194ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ –  “Нийгмийн халамжид хамрагдах иргэний хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах, шийдвэрлэх журам”https://www.legalinfo.mn/law/details/15479?lawid=15479
67.2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр195ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙhttps://www.legalinfo.mn/law/details/15418?lawid=15418
68.2020 оны 6 дугаар сарын 1-ний өдөр205“ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НАЙРАМДАЛ-2” ЗУСЛАН БАЙГУУЛАХ ТУХАЙhttps://www.legalinfo.mn/law/details/15480?lawid=15480
69.2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр228ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ –  “Оюутны цагаар хөдөлмөр эрхлэх журам”https://www.legalinfo.mn/law/details/15493?lawid=15493
70.2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр147ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙhttps://www.legalinfo.mn/law/details/15682?lawid=15682

УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр

НЭГ. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Монгол Улсын Засгийн газар 2016 оноос хойш нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх арга хэмжээнүүд авснаар зохих үр дүнд хүрч байна.

“Эрүүл Монгол хүн” зорилтын хүрээнд “Элэг бүтэн Монгол”, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэв. Тав хүртэлх насны хүүхдийн эмийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрх зүйн орчин бүрдүүллээ. Хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг бүрдүүлж, бүх сургуулийг хоёр ээлжид шилжүүлэв. Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийг анх удаа батлан хэрэгжүүлж, гэр бүл, хүүхэд, залуучуудын болон тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй иргэдийн хөгжлийг дэмжиж ажиллав.

“Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор эхчүүдийн нийгмийн даатгал төлсөн хугацааг 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцдог боллоо. Бага тэтгэвэр авч байсан ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлж, зөрүүг багасгав. Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулж, малчид, хувиараа аж ахуй эрхлэгчдэд нийгмийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх эрх зүйн орчинг бүрдүүлэв. Азай буурлууддаа жилд 2 удаа “Насны хишиг” олгож байна. Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль баталж, ахмадын зээлийг тэглэв. Тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн үнэт цаас эзэмшүүлэх боллоо.

Ирэх дөрвөн жилд амжилттай хэрэгжиж байгаа бүх хөтөлбөрөө үргэлжлүүлж, улам өргөжүүлнэ. Нийгмийн даатгалын тогтолцоонд эрс шинэчлэл хийж, хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоонд үе шаттайгаар шилжинэ. Нийгмийн даатгал төлдөг хүн бүр тэтгэвэр, эрүүл мэндийн үйлчилгээнээс гадна орон сууцтай болох, мэргэжил, боловсролоо дээшлүүлэх боломжийг бүрдүүлнэ. Үндэсний өв соёл, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн шинэ салбарыг хөгжүүлнэ. Хөдөлмөр эрхлэлтийг бүх талаар дэмжиж, дундаж давхаргын эгнээг өргөжүүлнэ.

1.1 ОРЛОГОТОЙ ИРГЭН

1.1.1. Цалингийн бодит хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална.

1.1.2. Иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулна.

1.1.3. Бага, дунд орлоготой иргэдийг дэмжих банк, санхүүгийн тогтолцоо бий болгож, иргэдэд бага хүүтэй зээл олгоно.

1.1.4. Өрхийн бичил бизнесийг дэмжиж, хүүгүй, барьцаагүй санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ.

1.1.5. Зээлийн хүүг бууруулж, сарын 1 хувиас хэтрүүлэхгүй болгоно.

1.1.6. Гарааны бизнес эрхлэгч оюутан, залууст бизнесээ тэлэх, эрчимжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.

1.1.7. Гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан орчин үеийн санхүүжилтийн хэлбэрүүдийг нэвтрүүлж, санхүүгийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлнэ.

1.1.8. Орлого багатай иргэдийн цалингаас суутгах хувь хүний орлогын албан татварын хэмжээг 2 дахин бууруулна.

1.1.9. Орлого багатай өрхийн ажил эрхлээгүй насанд хүрсэн гишүүдийг мэргэшил эзэмшүүлэх, ур чадварыг нь ахиулах сургалтад хамруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.

1.1.10. Хүүхэд бүрийг хадгаламжтай болгох “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

1.1.11. Мөнгө хүүлэлтийг таслан зогсоож, иргэдийг санхүүгийн эрсдэл, дарамтад өртөхөөс сэргийлэх үйл ажиллагааг үргэлжлүүлнэ.

1.1.12. Арилжааны банкны үйл ажиллагаанд зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлнэ.

1.1.13. Зах зээлийн ил тод, нээлттэй байдал, шударга өрсөлдөөнийг хангаж, тэгш гараанаас бизнес эрхлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

1.1.14. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг төрөөс бизнес инкубацын үйлчилгээгээр бойжуулж, томруулах бодлого хэрэгжүүлж, хамгийн бага түрээс төлөх зохицуулалт хийнэ.

1.1.15. Оюу толгой, Эрдэнэт зэрэг томоохон үйлдвэрийн захиалгат ажлыг үндэсний жижиг, дунд бизнес эрхлэгчид гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлнэ.

1.1.16. Оюу толгой болон бусад уул уурхайн төслүүдээс Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, бага, дунд орлоготой иргэдийг дэмжих нийгмийн хариуцлагын сан байгуулна.

1.1.17. Хот, хөдөөгийн хүн амын хөдөлмөр эрхлэх тэгш боломжийг бүрдүүлнэ.

1.1.18. Иргэдийн туршлага, ур чадвартаа түшиглэн хувиараа хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжиж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн хөнгөлөлттэй зээл олгоно.

1.2 ХУРИМТЛАЛЫН НЭГДСЭН САН БА ОРОН СУУЦТАЙ ӨРХ

1.2.1. Нийгмийн даатгалын шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, “Хуримтлалын нэгдсэн сан” байгуулан иргэн бүр нэрийн дансандаа бодит хуримтлалтай болох тогтолцоог бий болгоно.

1.2.2. Хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулан иргэн бүрийн боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэнэ.

1.2.3. “Хуримтлалын нэгдсэн сан”-гаар дамжуулж, нийгмийн даатгал төлдөг иргэн анх удаа орон сууц худалдан авахдаа урьдчилгаа төлбөргүй ипотекийн зээлд хамрагддаг тогтолцоог бий болгоно.

1.2.4. Зорилтот бүлгийн иргэдийн орон сууцны урьдчилсан төлбөрийг бууруулах, чөлөөлөх үе шаттай арга хэмжээ авна.

1.2.5. Анх удаа байр авч байгаа бага, дунд орлоготой иргэдэд 4-6 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл олгоно.

1.2.6. Үндэсний орон сууцны нэгдсэн корпорац байгуулж, Хуримтлалын нэгдсэн сан, Үндэсний баялгийн сантай хамтарч төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан 150,000 өрх, айлыг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлнэ. Үүнд: Хүн амыг орон сууцаар хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангасан 80 мянган айлын орон сууц “Бага өртөгтэй орон сууц” хөтөлбөрийг санаачлан 50 мянган айлын орон сууц “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 20 мянган айлын орон сууц

1.2.7. Орон сууцны суурь үнийг буулгах зорилгоор цемент, арматур болон барилгын зарим материалын дотоодын үйлдвэрүүдийг татвараас хөнгөлөх бодлого баримтална.

1.2.8. Орон сууцны төлөвлөлтөд сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, усан сан, биеийн тамирын талбай бүхий тохилог орчин бүрдүүлэх стандарт хэрэгжүүлнэ.

1.2.9. Хөдөлмөрийн зах зээлийг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчилж, ажлын үнэлгээг цагаар тооцох, ур чадвар, үр дүнд суурилсан цалин хөлсний систем бүрдүүлнэ.

1.2.10. Хүн бүрийг хөдөлмөрийн цахим бүртгэлтэй болгож, нийгмийн даатгал, хамгааллын тогтолцоотой уялдуулж, хөдөлмөр эрхлэлтийн хариуцлагыг нэмэгдүүлнэ.

1.2.11. Иргэн бүрд суурь тэтгэвэр олгох, хувийн даатгалын үйлчилгээнд хамрагдах боломж бүхий олон давхаргат нийгмийн даатгалын тогтолцоог бий болгоно.

1.5 ТОГТВОРТОЙ-АМАР, АМГАЛАН ГЭР БҮЛ

1.5.1. Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох аргачлалыг боловсронгуй болгож, нийгмийн халамжийн үйлчилгээг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлнэ.

1.5.2. Орлого багатай өрхийн нийгмийн хамгаалал, амьжиргааг дээшлүүлэх олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг нэвтрүүлнэ.

1.5.3. Хувь хүн, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийн ажиллах эрх зүйн орчныг сайжруулна.

1.5.4. Хүн бүр угийн бичгээ хөтлөх, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх, удмын сангаа хамгаалах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.

1.5.5. Хүн амын бүлгүүд ялангуяа эмэгтэйчүүд, оюутан, залуучууд, тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй иргэд, ахмад настан хагас цагаар, гэртээ зайнаас ажиллах уян хатан зохицуулалт бий болгоно.

1.5.6. Гадаадад сурч, хөдөлмөрлөж байгаа Монгол иргэдийн мэдээллийн сан бүрдүүлж, тэднийг эх орондоо чиглэсэн бизнесийн болон сайн дурын үйл ажиллагаа, судалгаа, шинжилгээний ажлыг нь дэмжинэ.

1.5.7. Гадаадад их, дээд сургууль төгссөн залуучуудаа эх нутагтаа эргэн ирж ажиллаж хөдөлмөрлөх, бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлж, урамшуулах тогтолцоог бүрдүүлсэн цахим мэдээллийн систем, хөдөлмөрийн бирж бий болгоно.

1.5 ТОГТВОРТОЙ-АМАР, АМГАЛАН ГЭР БҮЛ

1.5.1. Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох аргачлалыг боловсронгуй болгож, нийгмийн халамжийн үйлчилгээг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлнэ.

1.5.2. Орлого багатай өрхийн нийгмийн хамгаалал, амьжиргааг дээшлүүлэх олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг нэвтрүүлнэ.

1.5.3. Хувь хүн, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийн ажиллах эрх зүйн орчныг сайжруулна.

1.5.4. Хүн бүр угийн бичгээ хөтлөх, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх, удмын сангаа хамгаалах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.

1.5.5. Хүн амын бүлгүүд ялангуяа эмэгтэйчүүд, оюутан, залуучууд, тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй иргэд, ахмад настан хагас цагаар, гэртээ зайнаас ажиллах уян хатан зохицуулалт бий болгоно.

1.5.6. Гадаадад сурч, хөдөлмөрлөж байгаа Монгол иргэдийн мэдээллийн сан бүрдүүлж, тэднийг эх орондоо чиглэсэн бизнесийн болон сайн дурын үйл ажиллагаа, судалгаа, шинжилгээний ажлыг нь дэмжинэ.

1.5.7. Гадаадад их, дээд сургууль төгссөн залуучуудаа эх нутагтаа эргэн ирж ажиллаж хөдөлмөрлөх, бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлж, урамшуулах тогтолцоог бүрдүүлсэн цахим мэдээллийн систем, хөдөлмөрийн бирж бий болгоно.

ХҮҮХЭД ХАМГААЛАЛ, ХӨГЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР

1.5.8. Хүүхдийн хөгжил, авьяас, ур чадвар, техник сэтгэлгээ, нийгмийн төлөвшилтийг дэмжихэд эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ.

1.5.9. Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын тогтолцоог бэхжүүлж, хүүхэд, гэр бүлд ээлтэй, тэгш боломж бүхий нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлнэ.

1.5.10. Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, хүүхэд олноор зорчих хэсгийг гарц, гэрлэн дохио, хурд сааруулагч, камертай болгоно.

1.5.11. Хүүхдийн тоглоомын талбай, орчны стандартыг мөрдүүлж, хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлж, хяналтыг сайжруулна.

1.5.12. Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд урт хугацааны нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх төвийн байрыг бүс, орон нутагт байгуулна.

1.5.13. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг чангатгана.

ЗАЛУУЧУУДЫГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР

1.5.14. Залуучууд, залуу гэр бүлийг орлогод нь нийцсэн, уян хатан төлбөрийн нөхцөлтэй орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлнэ.

1.5.15. Залуучуудын хөгжлийг дэмжих сан байгуулна.

1.5.16. Гэр бүл, хүүхэд, оюутан, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчин бий болгоход зориулсан төвүүд байгуулна.

1.5.17. Хүүхэд, оюутан, залуучууд, өсвөр үеийнхнийг гадны сөрөг нөлөө, бусдын дарамт, гэмт хэрэгт өртөх, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхээс сэргийлэх, цахим орчин дахь аюулгүй байдлыг хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ.

1.5.18. Асрамжийн газарт өсөж, 18 нас хүрсэн залуучуудыг бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлнэ.

1.5.19. Залуу гэр бүлийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн харилцаа, сэтгэл зүй, хөгжлийн хэрэгцээг дэмжсэн “Залуу гэр бүл” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

1.5.20. Хүн амын өсөлтийн бодлогын хүрээнд гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд хүүхдийн тооноос хамаарсан татварын хөнгөлөлт үзүүлэх “Тогтвортойамар амгалан гэр бүл” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.

1.5.21. “Цалинтай ээж” хөтөлбөрийг үргэлжлүүлж, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд ялгаварлалгүй олгоно.

1.5.22. Уртын ээлжээр ажиллаж буй иргэдийн ажил амралт, амьдралын зохистой горим бий болгоно.

ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭ (ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ)- ТЭЙ ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР

1.5.23. Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)- тэй иргэдийн эрх, оролцоог хангаж, нөхөн сэргээх эмчилгээ, сувилгаа болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ.

1.5.24. Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй иргэд хэрэгцээт үйлчилгээгээ авах нөхцөлийг төрийн болон бусад бүх байгууллагад бүрдүүлнэ.

1.5.25. Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй иргэнд ажлын байр бий болгосон ажил олгогчид санхүүгийн урамшуулал олгож, тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй хүнийг ажиллуулаагүй орон тоо тутамд төлөх төлбөрийн хэмжээ, төрийн байгууллагын удирдах ажилтны хариуцлагыг нэмэгдүүлнэ.

1.5.26. Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй 0-16 насны хүүхдээ асран ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эх (эцэг)-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлөх боломжийг бүрдүүлнэ.

1.5.27. Байнгын асаргаа шаардлагатай тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй иргэд, ахмадуудад зориулсан төрөлжсөн асрамж, сувиллын үйлчилгээний тогтолцоог сайжруулна. 1.5.28. Хүнд хэлбэрийн тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй хүүхдийн асрамжийн төв барина.

АХМАДУУДАД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР

1.5.29. Ахмадуудад суурь тэтгэвэр олгож, тэтгэврийн доод хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална.

1.5.30. “Насны хишиг” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.

1.5.31. Тэтгэврийн зөрүүг ойртуулах цогц арга хэмжээ авч, тэтгэврийн дээд, доод, дундаж хэмжээний зохистой харьцаа тогтооно.

1.5.32. Тэтгэврийн шинэчлэл хийж, нийгмийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны үлдэгдлийн тодорхой хэсгийг гэр бүлд нь өвлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

1.5.33. Ахмадын нийтийн тээвэр, амралт, сувиллын хөнгөлөлт, хүнсний талон зэрэг тусламж үйлчилгээний зардлыг хувь хүний тэтгэврийн дансанд шилжүүлдэг тогтолцоог бий болгоно.

1.5.34. Ахмад настны чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх, мэдээлэл авах, хөгжих боломжийг бүрдүүлэх хөгжлийн төвүүдийг нэмж байгуулна.

1.5.35. Ахмад настны орлогыг нэмэгдүүлэх, мэдлэг туршлагаа залуучуудад өвлүүлж үлдээх ажил эрхлэлт, зөвлөх үйлчилгээг үр дүнтэй хэлбэрээр үргэлжлүүлнэ.

Орчуулах »
error: Content is protected !!