Трансжендэр цэргүүдийг АНУ-н армид алба хаалгахгүй байх Трампын шийдвэрийг цуцалжээ

2021-01-26
1 min read

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Цагаан ордонд ирснийхээ дараахан трансжендэр хүмүүсийг Америкийн армид ямар нэгэн албан тушаал хашихыг хориглосон юм. 2019 онд АНУ-ын Батлан ​​хамгаалах яам трансжендэр хүмүүсийн ихэнхийг АНУ-ын армид алба хаахыг хориглосон удирдамжид гарын үсэг зуржээ. Удирдамжид АНУ-ын армид татагдаж буй аливаа трансжендэр хүн зөвхөн төрөх үед нь заасан хүйсээр цэргийн алба хаана гэж заасан байна. Тэгвэл тус улсын шинэ Ерөнхийлөгч Жо Байден дээрх шийдвэрийг цуцалжээ.

“Ерөнхийлөгч Байден шаардлага хангасан америк хүн бүр АНУ-ын Зэвсэгт хүчинд алба хааж болно гэсэн бодлогыг тодорхойлсон гүйцэтгэх захирамжид гарын үсэг зурлаа” гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна. Ерөнхийлөгч Байден “хүйс нь цэргийн алба хаахад саад болох ёсгүй бөгөөд Америкийн хүч чадал олон талт байдалд оршино гэж үзэж байна” гэж мэдээлэлд онцлон тэмдэглэжээ. 

Орчуулах »
error: Content is protected !!