Зөрчилтэй ААН-д мөнгөн торгууль ногдуулахаас илүү зөвлөмж өгч байгаа

2021-01-26
1 min read

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зөрчил гаргасан аж ахуй нэгжид мөнгөн торгууль ногдуулаагүй гэж мэдээлэв. Нийслэлд хөл хорионы дэглэмийг сулруулж үсчин, гоо сайхан, томоохон барааны зах, худалдааны төвүүдийг нээсэнтэй холбоотойгоор мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, QR кодын хэрэглээг хэвшүүлэх, халдвар тархах эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс хяналт шалгалтыг явуулж байна.

Шалгалтаар зөрчил гаргасан аж ахуй нэгжид мөнгөн торгууль ногдуулахаас илүү зөвлөмж өгч байгаа аж.

Харин гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэнийг 1.5 сая төгрөгөөр торгосон гэх гомдол мэдээлэл ор үндэслэлгүй болохыг мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдэгдлээ. Харин удаа дараа зөрчил гаргаж, улсын байцаагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авахыг анхааруулья.

Орчуулах »
error: Content is protected !!