БЗД-ийн Саруул тэнгэр 2 хотхонд хөл хорио тогтоолоо

2021-01-26
1 min read

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороон дахь “Саруул тэнгэр-2” хотхоны 103-р байрны 2 дугаар орцонд “Ковид-19” эерэг тохиолдол бүртгэгдсэн тул өнөөдөр 07:00 цагаас эхлэн хөл хорио тогтоож, хамгаалалтад авлаа.

Дүүргийн Онцгой комиссын зүгээс тухайн орцны иргэдийг яаралтай ПСР шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.

Орчуулах »
error: Content is protected !!