МАНжингийн үлгэр \Онгон даам цуврал\

Одоо Оюу-толгойтой орооцолдоод байсантай холбоогүйгээр нэг орос ардын үлгэр явчий даа ингээд.

МАНжингийн үлгэр. Оросод болсон явдал гэхийм билэй бийл лав Монгол л гэнэ.

Ер нь бол энэ үлгэрийн зургий нь хараад байхад зуугаад насны эмгэн өвгөн хоёр. Тэгсэн хэрнээ нэг жоохон охинтой энтэр. Тэр хоёр…. аий!!! Гэхдээ өвгөний тэр дагзны сэгсгэр үс бол ерөөсөө зохиогүй.
Охин бол нэг найм есөөс хэтрээгүй харагдах боловч 30 аад настай байх, харваас тэр бие мие нь. Ер нь цаашаа бойжих ч юмуу гүй ч юмуу, нээх том толгойтой л охин яваад байдийн, архийдтайм байгааз. Гэснээс том толгойтой хүн архийдтай байдаг байх нь байшд. Энүүгээр нэг тийм хүн яваад байдаг тээ, за тэр ч яахуу тэгээд тэр нохой муурных нь насыг бол иста мидкүэ. Тэр хулганыг боллл….. за яpшиг даа. Хулганасагийн.

Үйл явдал бол ерөнхийдөө нэг нээх том манжин гэнт ургацан байгаагаар эхэлдэг. Ийм иш мухаргүй муухай эхлэлийг ёстой Оросууд л бодож олох байх даа. Байхдаа ч гэж угаасаа бодоод олцон л байна. Өвгөнд тэр манжингийн үр яаж байсийн. Гү тэгээд ганцxан ширхэг үр шүү. Ганцxан үр хаана зарах вэ дээ нэг газраас дэлсээ л биз. Ганннцxан үр… хөөрхий. За тэгээд тэрийгээ тарьсийм байнаа. Манжин ямар арчилгаа шаардах биш. Ер нь орос ардын юманд арчилгаа хэрэггүй, хүүхнүүд нь хүртэл яс сайтай гэхийм билээ өлсөж барькуу, Амараа ахаас л тэгж дуулсан. За тэгээд тэрийгээ тарьсан чинь мангар том ургачиж. Цацраг идэвхийн юм хумтай хөрс байсан биз. Охины толгой том байдгийн учир энд ч байж мэдхийм. Тэгвэл өвгөнд ч бас ямар нэг том юм байгаа байх, өтөл настай эмгэн нь хүүхэд гаргаснаас үзүүл.
Эргээд үлгэрийн эхлэлд очий доо одоо баахан далийчлаа. Заа манжингаа хураах боллоо. Өвгөн гарч суга татдаг юм болов. Хэд хэд гачаалдаад барсангүй гэнэ. Тэхээр нь эмгэнээ дуудав. Хөөрхөн дууднаа тэр чинь.
Манжаан манжан
Даты даты
Яасан томмманжан бэ!
Хүүббба.. хүшшш юүү вэ энэ чинь! Эмгэнээ дуудхаас:
-Эмгөөөөө наашар наашар, өвгөн нь энэ манжанг дийлкүү вайна!
-Худлаа ирүүлжаагаад яах гээд вайна чи?! (чадалтай 2 шүү дээ)
-Манжан датнаа, маяглах гээд бай чи. Иди суда!
Тэгэнгүүт эмгэн майжиганаж ирснээ хар цагаан дуугүй шууд өвгөнийхөө араас тэврээд татаад унана. Дахиа л нөгөө дуугаа дуулаа л. Тэгээд баркуу болхоороо охиноо дуудна.
-Ө охио! наашар энэ манжан датаадах!
-Заа заа (данхалзан инээнэ)
Данхар охин нь данхаг данхаг хийж ирэнгүүтээ бас л элдэв яриа байхгүйгээр шууд эмгэний араас тэврээ л татаад эхэлнэ. Дуугаа дуулаа л. Тэгээд дийлкүү байнгуут нохойгоо дууднаа.
-Шаариг вишд! Иди комне! Өө биш come on baby гэдэг шдэй инглиш хэлтэй юм чинь
-вүфф! (өрөөлдөн давхисаар очно)
Нохой нь одоо яаж мэддийн бүү мэд. Исүүл охиных нь онжигоноос хазаж зулгаагаад сурциймуу, ирэнгүүтээ л нээх татаж энтэр. Тэгээ л дуулаад унана. Энд угаасаа худлаа дуулж ирлаамдах гэж хамаг хүчээ тарамдуулаад байгаамаа ер нь. Тэгээ чадкуу болонгуутаа муураа дуудна:

-Хэе муужгай комоон! Манжан датаадах! Баас инглиштэй нохой үүнээс хоших бүх амьтад цөм харварт оксдорд гээд нуль гадгаадад хэлтэй.
-За очлоо мяу мяу
Муур нь бас ирэнгүүтээ нохойныхоо сүүлнээс зулгаагаад. Энэ ер нь мэдрэл муутай гэр бүлээ. Тэгээ гүчиркүү байнгуут хулганаа дуудаад, хулгана нь ирэнгүүтээ муурныхаа сүүлнээс татсан чинь манжин нь сугарч энтэр, бүгдээрээ хойшоо савж унаж энтэр.

Нуруугаараа унаад хөл мөлөө өргөцөн хэрнээ бүгдээрээ инээцэн энтэр. Хулгана нь бүр элгээ тэвэрцэн жиг жуг хөхөрч энтэр. Яс юман дээр өвгөн хулганд манжингаасаа өхүү гүү юүү. Муурандаа ч бас өхгүү шд ер нь бол. Чи цаад хулганаа ид ээ л гэншд нууцаар..
За энэ гэр бүл бол oрионы олс таталтын тэмцээнд оруул яахуу баллахаар баг хэдий ч еp нь бодоод байхад, хэрвээ тэр хулгана ирдэг момээнтэнд манжин сугараагүй бол яах байсийм бол. Цаашаа жижигсээд хулгана нь жоомоо дуудаж, тэгээд баркуу бол жоом нь шоргоолжоо дуудаад. Тэгсэн чигсн сугарахгүй байвал тэгээд одоо шоргоолж нь… нэг нян л дуудах байсан байх даа. Тэр нь харагдкуу тэгээд. Манжин нь ч сугардгүү дампуу юм болно л доо.
Тэхдээ ер нь тэр манжингаа тойруулж ухаа л авчихын оронд ингэж муйхарлаж байдаг… энэ ёстой Жавхлант ардын үлгээр!

Манжин байхад махаар яхав

МАН байхад… яадаг юм ер нь…

Артаньян дээр нэмлээ

Орчуулах »
error: Content is protected !!