УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр /2020.01.25/ өглөө төв талбайд өлсгөлөн зарлаж, суулт хийгээд байгаа. Тэрбээр Монголын ард түмэнд Оюу толгойгоо буцаан авах боломж ирлээ. Нэгдүгээр сарын 31-нээс өмнө амжиж Рио Тинтог олон улсын Арбитрын шүүхэд өгөх боломж байна. Эрх баригчдыг олон улсын Арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл өлсгөлөнгөө зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн.
Үүнтэй холбоотой өнөөдөр /2021.01.25/ төв талбайд гарын үсгээ зурах гэсэн иргэдийн цугларалт бий болж, жагсаалын хэмжээнд хүрээд байна. Тэгвэл төв талбайд байгаа иргэдийн дундаас халдварын нэгдүгээр хавьтал илэрсэн хэмээн цагдаагийн хамгаалалтад авчээ. Одоогоор халдварын нэгдүгээр хавьтал болсон хоёр хүнийг ХӨСҮТ-ийн баг авч явсан бөгөөд үлдсэн иргэдийг бүртгэлжүүлэн гэрийн тусгаарлалтад долоо хоног байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулан гаргаж байна.