Нийслэлийн онцгой комисс коронавируст халдварын хяналт, тусгаарлалтын горимоо алдаж эмх цэгцгүй, дэг журамгүй байдалд орсон бололтой.
ЭМЯ-наас хийлгэсэн өнөөдөр өглөөний /2021.1.25/ мэдээллийн цагаас хойш Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Нарт хотхоны оршин суугчдаас авсан шинжилгээнээс коронавируст халдварын тохиолдол батлагдсан байна.
Гэсэн ч халдвар илэрсэн гэх орцыг туузаар хаасан болж дүр эсгэснээс өөрөөр тэнд одоог хүртэл ямар ч хяналт, тусгаарлалтын дэг журам байхгүй байгаа юм.
Ямар нэг хяналтгүйгээс тухайн орцноос иргэд орж гарсаар байгаад ойр хавийн оршин суугчид бухимдалтай байна.