Үндэсний хөгжлийн газар (ҮХГ) болон Германы Олон улсын Хамтын ажиллагааны байгууллага (GIZ) хамтран Монгол Улсад “Хувийн хэвшлийн салбар дахь өргөн хүрээтэй эдийн засгийн өсөлт болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төсөл хэрэгжүүлэхээр болжээ.
ХБНГУ-ын Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны яам (BMZ)-наас 4 500 000 еврогоор санхүүжүүлэх бөгөөд энэ сар /2021.1/-аас эхэлж байгаа юм байна.
Бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, гарааны бизнес эрхлэгчдийн эдийн засгийн тогтвортой байдлыг буюу дархлааг дэмжих замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох зорилготой энэхүү төсөл нь гурван жилийн турш үргэлжлэх гэнэ.