Ханх суманд өнгөрөгч шөнө хоёр удаагийн давтамжтай газар хөдөлжээ

2021-01-25
1 min read

Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т, Ө-51°22’12”, У-100°21’36″/ 01.12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05:36 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Давтан хөдлөлт: Тус сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 28 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 310 км-т/ 01.24-ний өдрийн 12:01 цагт 3.6 магнитуд, 01.25-ны өдприйн 00:38 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн давтан чичирхийлэлт тус тус бүртгэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Орчуулах »
error: Content is protected !!