НӨАТ-ын сугалааг болиулах саналыг Шадар сайдад хүргүүлнэ

2021-01-25
1 min read

1 дүгээр сарын 14-нөөс эхлэн НӨАТ-ын сугалаа шударга явагддаг эсэхэд “Стандарт хэмжил зүйн газар”, “Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар”, “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв”, “ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба”-тай хамтарсан хяналт, шалгалтын ажлыг эхлүүлсэн. Бид эхний шалгалт болох супер азтан тодруулах бөмбөлөгт асуудал байна уу, бүгд стандартын дагуу байгаа эсэхэд Зариг.мн сайтаар live буюу шууд дамжуулж олон нийтэд нээлттэй хяналт, шалгалт хийсэн бол 2,3-дахь удаагийн шалгалтыг олон нийтэд үзүүлээгүй. Учир нь хувь хүний нууцтай холбоотой шалгалтууд байсан юм. Харин өчигдөр НӨАТ-ын сугалааны тохирол дээр өглөөнөөс шөнө болтол хяналт хийлээ. Шалгалтын дүн энэ 7 хоногт нэгтгэгдэн эцэслэгдэнэ. Түүний дараа бид Монгол Улсын Шадар сайдад хяналт шалгалтын дүнг нэгтгэн хүргүүлэх бөгөөд, мөн НӨАТ-ын сугалааг болиулах талаар санал боловсруулж байна. Та бүхэнд хяналт, шалгалтын нэгдсэн дүнг эргэн мэдээлэх болно.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Орчуулах »
error: Content is protected !!