БЗД-ийн II хорооны нийтийн байранд халдвартай хүн зорчсоноос тус байрны есөн хүнээс халдвар илэрчээ. Тиймээс тус дүүргийн II хорооны 4, 5 дугаар хэсэгт Ковид 19 цар тахал голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул дүүргийн Засаг даргын А/18 дугаартай захирамжийн хүрээнд 2021.01.24-ний өглөөний 06:00 цагаас 2021.01.25-ны өдрийн 22:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоож, хамгаалалт авсан байна.
Энэ хугацаанд 2-р хорооны 4, 5 дугаар хэсэгт голомтын тандалт, илрүүлэгийг зохион байгуулж байна хэмээн Баянзүрх дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.