БЗД-ийн байрлах нийтийн байрнаас халдвар илэрлээ

2021-01-24
1 min read

ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2021.01.24-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 12848 хүнд шинжилгээ хийснээс  16 хүнээс коронавирус илэрчээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд БЗД-ийн II хорооны нийтийн байрнаас есөн тохиолдол бүртгэгдсэн. Бусад тохиолдолууд нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд байна.

Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 798 боллоо. Сүүлийн 24 цагт 24 хүн эдгэрч эмнэлэгээс гарсан байна.

Харин Сэлэнгэ /217/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорноговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна.

Орчуулах »
error: Content is protected !!