Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/25 тоот захирамж гарсан.
Захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн хязгаарлах салбар, чиглэлийг хавсралтаар баталжээ.
Үүнд, таваас дээш хүнтэй сургалтууд, олон нийтийг хамарсан бүх төрлийн үйл ажиллагаа орсон байна.
Улмаар нийслэлийн Засаг даргын 2021 оны 01-р сарын 18-ны өдрийн А/11 тоот захирамжийг хүчингүй болголоо. А/11 тоот захирамжийг дор зургаас үзнэ үү.