Улсын дээд шүүхээс Н.Номтойбаярт нэг жилийн хорих ял оноолоо

2021-01-22
1 min read

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Хан-уул дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж байхад нь цагдан хорьж, түүнээс хоёр сарын дараа Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 5.5 жилийн хорих ял оноосон.

Тэгвэл өнөөдөр Улсын дээд шүүх УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын гомдлыг /2021.01.22/ хэлэлцэн, шийдвэрээ гаргалаа. Түүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон  5 жил 5 сарын хорих ялыг нэг жил болгон хөнгөрүүлж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, шийдвэрлэжээ.

Орчуулах »
error: Content is protected !!