Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын 416 дугаар байрны гуравдугаар орцонд амьдардаг иргэнээс PCR шинжилгээгээр эерэг тохиолдол бүртгэгдсэн тул түр хугацаагаар хөл хорио тогтоож, хамгаалалтад авсан.
Тухайн иргэн мөн дүүргийн 5 дугаар хорооны 1 дүгээр байрны 1 болон 3 дугаар орцонд амьдрах оршин суугчдын гэрээр зочилсон тул тухайн орцуудыг мөн хөл хорин тусгаарлалаа.
Дээрх хороодын байруудад Баянзүрх дүүргийн Онцгой комиссын зүгээс шинжилгээний баг гарган хамаарах орцны оршин суугчдаас PCR шинжилгээ авахаар ажиллаж байна.