ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2021.01.22-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл дэлхий дахинд ковид-19-ийн халдвар эрчимтэй нэмэгдсэн хэвээр байгааг санууллаа. Тэрбээр, Дэлхий нийтэд ковид-19 вирусийн гурван төрлийн мутацид орсон шинэ вирус илрээд байна.
Нэгдүгээрт B.1.1.7 буюу Их Британи улсаас 2020.12.14-нд ДЭМБ-д мэдээлсэн. Шинэ халдварын улмаас өвчтөнүүдийн бие хүндэрч, эмнэлгийн ачаалал нэмэгдэж байна хэмээн ДЭМБ, ЕЭМБ-аас мэдээлжээ.
Хоёрдугаарт 501Y.V2 2020.12-р сард Өмнөд Африкт тархаж эхэлсэн хэмээн ДЭМБ-т бүртгүүлсэн. Үүнд вакцин хэрхэн үйлчлэхийг судалж буй бөгөөд Африкийн орнууд төдийгүй цаашлаад Ази, Европийн орнуудад тархах өндөр эрсдэлтэй байна.
Гуравдугаарт D614G Дани улсаас эхэлсэн халдварууд байна гэлээ.