ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2021.01.22-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 15546 хүнд шинжилгээ хийснээс найман хүнээс коронавирус илэрчээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд нэг нь ХӨСҮТ-ийн нэг ажилтан бусад нь өмнө батлагдсан тохиодлуудын ойрын хавьтлууд байна.
Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 763 боллоо. Сүүлийн 24 цагт 51 хүн эдгэрч эмнэлэгээс гарсан байна.
Харин Сэлэнгэ /217/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорноговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна.