Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх хамгааллын үйлчилгээний ETUSLAMJ.MN мэдээллийн системийг нэвтрүүллээ. Энэ систем нь үндсэн 2 хэсэгтэй. Нэгдүгээрт: Иргэд, олон нийт мэргэжлийн сэтгэл зүйч болон эрх зүйчээс фэйсбүүк чатботоор үнэ төлбөргүй зөвлөгөө авах. Мөн гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, хууль тогтоомж, хамгааллын үйлчилгээний нэгдсэн мэдээлэл, өөрийгөө сонжих сэтгэлзүйн сорил болон бусад холбогдох мэдээллийг https://etuslamj.mn/ цахим хуудсаар 24 цагийн турш авах боломжтой.
Хоёрдугаарт: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдэд үзүүлэх нийгмийн хамгааллын үйлчилгээний нэгдсэн бүртгэлийн системийг нэвтрүүлж байна. Ингэснээр хүчирхийллийн дуудлага өгсөн, хүчирхийлэлд өртсөн, бүртгүүлсэн хүүхэд, эмэгтэйчүүд, иргэдэд тогтмол санаа тавих, хараа хяналтаа сулруулахгүй дахин хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлж байнгын холбоотой байх юм.
Хүчирхийлэлгүй нийгмийг хамтдаа бүтээе!