Цагдаагийн байгууллагад өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 1633 дуудлага мэдээлэл бүртгэгдснээс 1450 нь зөрчлийн, 61 гэмт хэргийн шинжтэй байжээ.
Тухайлбал, гэр бүлийн хүчирхийллийн 138 зөрчил, согтуугаар автомашин жолоодсон 60, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 96, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих 134 дуудлага тус тус бүртгэгдсэн байна. Мөн хөл хорионы дэглэмийг сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжснээс хойш эрүүлжүүлэх байрны ачаалал эрс нэмэгдэж өнгөрсөн хоногт 261 хүн эрүүлжүүлэгджээ.