Нийслэл хотод 10 гаруй кластер өвчлөл бүртгэгдсэн

2021-01-21
1 min read

ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2021.01.21-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 12940 хүнд шинжилгээ хийснээс 16 хүнээс коронавирус илэрчээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд БГД-ийн 6-р бичил хорооллын 19-р байрны есөн хүн, хоёр нь Монос эмийн сангийн ойрын хавьтал, ХӨСҮТ-ийн нэг ажилтан бусад нь өмнө батлагдсан тохиодлуудын хавьтлууд байна.

Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 756 боллоо. Сүүлийн 24 цагт 38 хүн эдгэрч эмнэлэгээс гарсан байна.

Улаанбаатар хотод хэд хэдэн том кластер өвчлөл бүртгэгдсэн. Үүнд, Иргэн Д-ийн голомт 48 тохиолдолтой, Төмөр замын голомт 16 тохиолдол гурван байршилд бүртгэгдсэн, Эсийн голомт 58 тохиолдол гурван байршилд бүртгэгдсэн. Хамгийн том нь БЗД-ийн нэгдсэн эмнэлэгийн голомт 387 тохиолдол есөн байршилд бүртгэгдсэн байна. Мөн Ачтан эмнэлэгийн 72 тохиолдол дөрвөн байршилд, Мөнххада ХХК-ийн 28 тохиолдол хоёр байршилд, БГД-ийн таван орон сууцанд 16 тохиолдол, БЗД-ийн 17 хорооны голомтод 32 тохиолдлуудыг хяналтад оруулаад байна. Одоогоор нийслэлд Монос компани болон ТҮК-тай холбоотой голомтууд идэвхитэй хэвээр байна.

Харин Сэлэнгэ /217/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорноговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна.

Орчуулах »
error: Content is protected !!