Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийг 2019-2024 оны хооронд Хөвсгөл нуурын болон Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд “Эко аялал жуулчлалын төлөвлөлт”, “Авто замын зураг төсөл” болон “Чингис хаан аялал жуулчлалын цогцолборын зураг төсөл боловсруулах, барилгын ажилд хяналт тавих” зөвлөх үйлчилгээнүүдийн “Ажил эхлүүлэх” цахим уулзалтыг 2021 оны ын 1 дүгээр сарын 20-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Уулзалтанд БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга, төслийн захирал С.Баясгалан, Төслийн зохицуулагч П.Түвшинжаргал, Хэнтий аймгийнИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, Засаг дарга Ц.Идэрбат, БОАЖГ, ГХБХБГ-ын төлөөлөл, төслийн нэгжийн зөвлөхүүд, холбогдох мэргэжилтнүүд, инженер техникийн ажилтнууд болон орон нутгийн иргэний нийгмийн байгууллагын зарим төлөөллүүд оролцсон юм.
Уулзалтаар төслийн хүрээнд Дадал суманд баригдах Чингис Хаан аялал жуулчлалын цогцолбор болон түүний дагалдах бүтээн байгуулалт болох авто зам, авто зогсоолын төлөвлөлт,Эко аялал жуулчлалын төлөвлөлт, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, төслийн Нийгмийн хамгааллын асуудлууд, гомдол хянан шийдвэрлэх механизм зэрэг сэдвүүдээр танилцуулга хийж, мэдээлэл хүргэлээ.
Уулзалтын төгсгөлд талууд төслийн хүрээнд үр дүнтэй хамтран ажиллах талаар хэлэлцэж, цаашид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурахаар тохиролцлоо.