МАН-ын троллууд Я.Содбаатарын пост дор цугларсан уу?

Амаржсан ээжээс ковид19-ийн халдвар илэрсэн шалтгаанаар Өргөө амаржих газраас эх үр хоёрыг нүцгэн, нөмгөнөөр хөөн гаргаж ХӨСҮТ-д хүлээлгэн өгсөн жигшүүрт явдал монгол түмний зэвүүцлийг төрүүлж одоог хүртэл эсэргүүцлийн цуглаан төв талбайд болон цахимаар үргэлжилсээр байна.

Олны бухимдал, жигшлийн хүчээс айж, албан тушаал эрх мэдэлдээ хоргодсон Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар болон Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар өчигдөр оройдоо арьсаа хамгаалсан мэдэгдлийг яаран сандран гаргаж, бурууг Нийгмийн эрүүл мэндийн төв, эмч мэргэжилтнүүд рүү чихсэн.

Тэр дундаа УОК-ийн дарга, Шадар сайд Я.Содбаатар өөрийгөө хамгаалж, биеэ өмөөрсөн тайлбарыг цахим хуудастаа тавьж, өнөөх нь олны зэвүүцэлтэй зөрчилдөх хэмжээний лайк, шэйр, комментийг үүсгэсэн нь бүр ч илүү шүүмжлэлийг дагуулав.

Түүний постын дор цугласан “лайк” дарсан нөхдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, АН-ын гишүүн З.Энхболд “МАН-ын троллууд” хэмээн дүгнэлээ.

No description available.

Үнэхээр ч бурууг эмч мэргэжилтэн, эмнэлгийн удирдлагууд руу бухаж, өөрсдөө уснаас цэвэр гарах гэсэн түүний арчаагүй тайлбарын дорх дэмжигчдийг МАН-ын троллууд гэж үзвэл аль ч шатны сонгуулийн үеэр язганатал гарч ирэн өрөмний өт шиг арзагнадаг хөлсний бичээчид бүгд урд шөнөжин Я.Содбаатарын постын дор лайк дарж, коммент үлдээх “даалгавраар” ажилласан болж таарна.

Тэгэхээр З.Энхболдын хэлсэнчлэн Шадар сайдын пост дороос эрх баригч намынхны ажиллуулдаг байж мэдэх хөлсний бичээчдийн армийг лайк, коммент, шэйрээр нь хөөн гаргаж, нягтлан ялгаж болох юм.

Элдэв хаяг, нууц нэр, зургаар халхавчлан бусдыг доромжилж, элдэвлэдэг нөхдийг ядах юмгүй олж болдог технологийн дэвшил бий гэдгийг манай сайт энэ удаад харуулж Я.Содбаатарын постод лайк дарсан, эрх баригчдыг өмгөөлсөн коммент үлдээгчдийн жагсаалт бүхий листийг хавсралтаар хүргэж байна. Ингэхдээ иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэн коммент бичигчдийн нэр, хаягийг энэ удаад нууцаллаа.

Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Хэн нэгнийг сошиалаар дайрч доромжилчихоод хэзээ ч олдохгүйгээр алга болж болдог гэх ойлголт үүгээр таслан зогсоогдох биз ээ.

Орчуулах »
error: Content is protected !!