Их Британид анх илэрсэн коронавирусний шинэ хувилбараас гадна өөр нэгэн шинэ хувилбараар халдварласан тохиолдол АНУ-ын Калифорни муж улсад бүртгэгджээ.
Коронавирусний “CAL.20C” хэмээх шинэ хувилбар өнгөрсөн 7 дугаар сард үүссэн байж болзошгүй хэдий ч 11 дүгээр сар хүртэл илрээгүй байна. Шинэ хувилбар 11 дүгээр сараас хойш эрчтэй тархжээ. Шинэ судалгаанд дурдсанаар, Лос-Анжелес хотын лабораторид 1 дүгээр сарын 13-нд авсан дээжүүдийн тал гаруйгаас нь дээр дурдагдсан шинэ хувилбар илэрсэн байна.
“Европоос дамжин халдварлаагүй шинэ хувилбар энд үүсжээ. Шинэ хувилбар баярын үеэр тархжээ” хэмээн “Cedars-Sinai” эмнэлгийн төвийн эрдэмтэн мэдэгджээ.
Шинэ хувилбарын бусад төрлөөсөө илүү амь насанд халтай эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Түүнчлэн бусад төрлөөсөө илүү хурдан халдварлах чадвартай эсэхийг илрүүлээгүй аж.