ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн төвийн эмчээс халдвар илэрсэн

2021-01-20
1 min read

ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2021.01.20-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 13318 хүнд шинжилгээ хийснээс 32 хүнээс коронавирус илэрчээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд БГД-ийн 6-р бичил хорооллын 19-р байрны нэг орцноос зургаан айлын 13 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 741 боллоо. Сүүлийн 24 цагт 38 хүн эдгэрч эмнэлэгээс гарсан байна.

Харин Сэлэнгэ /217/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорноговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна.

Орчуулах »