УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор нарын ялыг өөрчилжээ

2021-01-20
1 min read

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэмээн УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, дөрвөн жил зургаан сарын хугацаагаар, Сангийн сайд асан Б.Болорт нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасч, гурван жил 6 сарын хугацаагаар тус тус хорих ялыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн хэргээр анхан шатны шүүхээс (2020.08.27) оногдуулаад байсан.

Тэгвэл өчигдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх энэхүү хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхээс гаргасан хорих ялыг өөрчлөн, суллахаар шийдвэрлэсэн байна. 

 

Орчуулах »
error: Content is protected !!