Эмнэлгийн удирдлагуудад хариуцлага тооцохыг даалгажээ

2021-01-20
1 min read

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг хүйтэнд дулаан хувцасгүй “Өргөө” амаржих газраас ХӨСҮТ-рүү зөөвөрлөсөнд иргэд ихэд бухимдаад байгаа. Тэгвэл өнгөрөгч шөнө Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эмнэлгийн дарга нартай цахимаар хуралдаж хариуцлага алдсан албан тушаалтнууд болоод ажилчдын асуудлыг хэлэлцжээ.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: нэг буюу түүнээс олон хүн, бүжиглэж буй хүмүүс, зогсож буй хүмүүс болон тайзан дээр буй хүмүүс

Хурлаар нялх биетэй ээжийг хүйтэнд дулаан хувцасгүй гаргасанд Өргөө амаржих газар буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Гэвч Өргөө амаржих газар нь ЭМЯ-ны харьяа бус Нийслэлийн эрүүл мэндийн газарт харьяалагддаг учир ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан тус газарт хандаж эмнэлгийн удирдлагуудад хариуцлага тооцохыг НЭМГ-ын дарга Г.Төмөрбаатар даалгажээ.

Орчуулах »