Өргөө амаржих газарт амаржсан нэгэн эхээс ковид19-ын халдвар илэрчээ. Бүсгүйг төрөх эмнэлэгт хэвтэхийн өмнө шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарч байсан ч амаржсаны дараахь шинжилгээгээр эерэг гарлаа.
Түүнийг коронавируст халдвар авсныхаа дараахь нууц үедээ эмнэлэгт хэвтсэн гэх урьдчилсан дүгнэлтийг хийгээд байгаа юм байна.
Эл мэдээлэлтэй зэрэгцэн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүлээн авахаар үйлчлүүлсэн иргэнээс өнөөдөр (2021.01.19) мөн Covid-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн.
Одоогийн байдлаар тус эмнэлэгт хөл хорио тогтоогоод байгаа.
Тэрчлэн БГД-ийн 6-р бичил хорооллын 19-р байрнаас коронавирусийн 13 тохиолдол бүртгэгдэж хамгаалалтад авав.
Хэдийгээр ЭМЯ-ны өглөө бүрийн хийдэг 11:00 цагийн мэдээллээр халдварын тоо буурч буй мэт тоон дүн хэлдэг ч энэ зөвхөн өмнөх гарсан голомтуудын тусгаарлагдсан иргэдийн дунд хийгдсэн шинжилгээний л мэдээлэл юм.
Үнэн чанартаа Монгол Улс, тэрдундаа нийслэл ковид19-ийн халдварыг нийтийн дунд алдаж, улмаар хяналтаа ч алдсаныг өнөөдрийн тохиолдлууд болон өмнө Түргэн тусламжаар ЧД-ийн нэгдсэн эмнэлэг болон Клиникийн нэгдсэн төв эмнэлэгт бие нь муудан хүргэгдэж ирсэн 2 иргэний мэдээлэл баталж байна.
Нөхцөл байдал иймдээ тулсан байхад улстөрчид, эрх баригчид зөвхөн ирэх сонгуулийн харсан ажлуудад анхаарал тавин попорч буй нь даанч хайран…