УНТЭ-т ирсэн халдвартай иргэний биеийн байдал хүнд байна

2021-01-17
1 min read

ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2021.01.17-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд таван хүнээс коронавирус илэрчээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод илэрсэн бөгөөд нийслэлд батлагдсан тохиолдол 690 боллоо. Батлагдсан тохиолдлуудын дөрөв нь ойрын хавьтлууд байна. Үлдсэн нэг нь 2021 оны 1-р сарын 16-нд УНТЭ-т ирж хэвтсэн иргэн байна.

Харин Сэлэнгэ /217/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорноговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна.

Орчуулах »