Аймгууд иргэдээ авсаар байна.

Завхан аймгийн шуурхай штаб, Нийслэлийн шуурхай штабтай зөвшилцсөний үндсэн дээр Улаанбаатар хотод буй иргэдээ татаж авахаар болжээ. Тэд нөгөөдөр буюу нэгдүгээр сарын 19, 20-ны мягмар, лхагва гаригуудад авах юм байна.

Ингэхдээ PCR шинжилгээ өгч хариугаа авсан, зөвхөн Завхан аймгийн үндсэн харьяатай иргэдийг авах гэнэ. Автобус Драгоны дэргэдэх Сүлжмэлийн үйлдвэрийн урд талбайгаас дээрх өдрүүдийн 16:00 цагт хөдлөх бөгөөд иргэд 88113062, 88116849 утсаар жолоочтойгоо холбогдож тасалбараа бичүүлэх аж.

Харин Завхан аймгийн үндсэн оршин суугч биш, эсвэл PCR шинжилгээгээ өгөөгүй, өгсөн ч хариу нь гараагүй бол авч явахгүй юм байна.

Орчуулах »