Улирлын томуутай андуурсан иргэдээс халдвар илэрч байна

2021-01-16
1 min read

БЗД-т халдварын голомт үүсэж гудамж, хороолол айлуудын дунд халдвар бүртгэгдсэн учраас энэ голомтод өргөжүүлсэн тандалтыг зохион байгуулж байгаа.

Энэ хоёр өдрийн хугацаанд 6000 гаруй хүнийг шинжилгээнд хамруулснаас 12 хүний шинжилгээнд коронавируст халдвар илэрчээ.

Сүүлийн үед коронавирусээр халдварлаад ирж байгаа хүмүүсийн биеийн байдал их хүнд ирж байгаа, өөрсдийгөө улирлын томуугийн халдвар авсан гэж эндүүрэн эмнэлгийн байгууллага, эмнэлгийн дотоод дахь олон кабинетаар орж үзүүлэх гэхчлэн цар тахлын үед хувь хүний зайлшгүй мөрдөх журам дэглэмийг зөрчиж олон хүн, олон байгууллагыг эрсдэлд оруулж байгаад ЭМЯ-аас шүүмжлэлтэй хандлаа.

Орчуулах »