ТҮК-ийн ажилтнуудаас голомт тодорхойгүй халдвар илэрлээ

2021-01-16
1 min read

ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2021.01.16-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 18487 хүнд шинжилгээ хийснээс 21 хүнээс коронавирус илэрчээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд Ачтан эмнэлгийн голомттой холбоотой дөрөв, БЗД-ийн 17-р хорооноос зургаа, гэр бүлийн хавьтлын таван тохиолдол илэрчээ.

Мөн БЗД-ийн ТҮК-ийн 56 ажилтанд тандалтын шугамаар хийсэн шинжилгээгээр зургаан хүнд халдвар илэрлээ.

Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 685 боллоо. Өнөөдөр Цэргийн төв эмнэлэгээс 20, ХӨСҮТ-өөс 10 эмчлэгдэж дараагийн шат руу шилжлээ гэв.

Харин Сэлэнгэ /217/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорноговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна.

Орчуулах »
error: Content is protected !!