Баянзүрх дүүрэгт орших Амгалан захыг өнөөдөр /2021.1.16/ хааж шинжилгээ тандалт хийх болжээ.
Тус захаар хэд хэдэн сэжигтэй тохиолдол болоод тэдгээрийн ойрын хавьтлууд ороод гарсан гэх мэдээллийг үндэслэн ийнхүү хааж, худалдааны төвийн бүх ажилтан, түрээслэгчдээс шинжилгээ авах гэнэ.
Шинжилгээний хариу болоод мэргэжлийн байгууллагын дүгнэлтээс хамаарч захын үйл ажиллагааг нээх хугацааг жич зарлах юм байна.
Тиймээс Амгалан захаар ойрын хугацаанд үйлчлүүлсэн иргэдийг өөрт ойр цэгүүдэд шинжилгээнд хамрагдах, гэр бүл, ажлын хамт олон дотроо ариун цэвэр халдвар хамгаалалтаа сайтар сахихыг тус захын захиргаанаас хүсчээ.