Хязгаарлагдсан хороодын шинжилгээ үргэлжилж байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 4, Баянзүрх дүүргийн 17-р хороонд “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан энэ сарын 14-16-ны хооронд дээрх нутаг дэвсгэрүүдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийж, коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг зохион байгуулж байгаа.

Баянгол дүүргийн 4-р хороонд өчигдрийн байдлаар нийт 5023 хүнээс шинжилгээний сорьц авснаас өнөөдрийн 18:00 цагийн байдлаар 4000 хүний шинжилгээний хариу гарсан нь бүгд СӨРӨГ байна.

Тус дүүрэгт эрүүл мэндийн байгууллагын 155 ажилтан, мөн цагдаа, онцгой байдал болон ДЗДТГ-ын нийт 123 албан хаагч ажиллажээ.

Баянзүрх дүүргийн 17-р хорооны хувьд өчигдөр 2497 хүнээс шинжилгээний сорьц авсан бол, өнөөдрийн 17:00 цагийн байдлаар 2020 хүн нэмж шинжилгээнд хамрагдаад байна.

Тус дүүргийн тухайд эрүүл мэндийн байгууллагын 129, цагдаа, онцгой байдал болон ДЗДТГ-ын нийт 350 албан хаагч ажиллаж байгаа аж.

Эдгээр хороодод халдварыг тандах, илрүүлэх шинжилгээний хариу бүрэн гарсны дараа голомтын халдваргүйтгэл хийж, зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг  цуцлах юм.

Орчуулах »
error: Content is protected !!