Эх орондоо ирэх хүсэлтийг удаа дараа илгээж байсан залуу нас барсан харамсалтай мэдээ цахим орчинд түгж, одоог хүртэл хүний нутагт хүнд нөхцөлд орсон иргэдээ бүрэн гүйцэд авахгүй байгаад бухимдсан иргэд Засгийн газарт бухимдлаа илэрхийлсээр байна.
БНСУ-ын Сөүл хотын Жунран дүүргийн Цагдаагийн газраас 1986 онд төрсөн Монгол улсын иргэн нас барсан тухай мэдээллийг Монгол Улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яаманд өнөөдөр /2021.1.15/ албан ёсоор мэдэгдсэн байгаа юм.
Тэрбээр эх орондоо ирэх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан бөгөөд сүүлийн хүсэлтээ оны өмнөхөн мөн холбогдох газруудад хүргүүлж байжээ.
Харамсалтай нь, Улсын онцгой комиссоос тавьж буй хүндэтгэн үзэх шалтгаанууд түүнд байхгүй, өвчин хуучгүй, эрүүл саруул гэдгээр хасагдсаар өнөөдөр оройн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгт ч нэр нь багтаагүй байна.
Ийнхүү эх орноо, элгэн саднаа тэмүүлсэн цэл залуухан хүү хүний нутагт учир шалтгаан тодорхойгүй байдлаар бурхан боллоо.