Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, зарим боомтуудыг түр хугацаанд хаах саналыг УИХ-аар хэлэлэлцүүлэхээр болсон байна. Энэ тухай Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдэгдлээ.
Тэрбээр “Алтанбулагийн боомтыг өнөөдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд буюу 2021 оны 1-р сарын 15-ны хүртэл хаах, энэ сарын 23-наас эхлэн Увс аймгийн Цагааннуурын боомтыг гарагийн зохицуулалтаар нээхээр шийдвэрлэж, энэ асуудлыг ЗГ-ын хуралдаанд танилцуулахаар боллоо” гэв.
Алтанбулагийн боомтыг хааснаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд нөлөөлөхгүй гэдгийг мэдэгдлээ. Учир нь ачаа тээврийг төмөр замаар тээвэрлэх зохицуулалтыг хийж өгөх юм байна.