ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2021.01.15-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ, Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 16854 хүнд шинжилгээ хийхэд 12 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд Мөнххада ХХК-ийн ойрын хавьтлын 4, БЗД-ийн 17, 12-р хорооны батлагдсан тохиолдлын гэр бүлийн найман хүн байна.
Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 664 боллоо. Өнөөдөр Цэргийн төв эмнэлэгээс 38, ХӨСҮТ-өөс 14 эмчлэгдэж дараагийн шат руу шилжлээ гэв.
Харин Сэлэнгэ /217/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорноговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна.