АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх баярын жагсаал цахимаар болно

2021-01-15
1 min read

АНУ-ын Ерөнхийлөгчөөр шинээр сонгогдсон Жозеф Байдены тангараг өргөх ажиллагаа энэ сарын 20-нд болно. Ёслолын ажиллагаанд алдарт дуучин Женнифер Лопес, Леди Гага нар оролцож ая дуугаа өргөнө хэмээн ABC телевиз мэдээлсэн байна.

Түүнчлэн ёслолын ажиллагаанд жүжигчин, дуучин Жастин Тимберлейк, хөгжимчин Бон Жови, жүжигчин Деми Ловато зэрэг Байденыг дэмжигч одууд оролцох ажээ.

Зохион байгуулагчдын зүгээс коронавирусийн цар тахлын улмаас тангараг өргөх ёслолыг халдвар хамгааллын дүрэм журмын дагуу хураангуй хэлбэрээр зохион байгуулахаар шийдсэн байна. Өмнө нь уламжлал ёсоор шинэ ерөнхийлөгчийн Цагаан ордонд хүрэх замд бөөгнөрөн цуварсан хэдэн арван мянган хүн баярын жагсаалыг үзэж сонирхож болдог байсан бол энэ жилийн хувьд иймэрхүү олон нийтийг хамарсан үйл ажиллагаанаас татгалзаж., цахим хэлбэрээр хийсэн баярын жагсаалыг телевизүүд дамжуулан үзүүлэхээ болжээ.

Орчуулах »
error: Content is protected !!