Богдхан уулын тэнгэрийг тайх ёслол боллоо

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн тахилгат Богдхан уулын тэнгэрийг тайх ёслол боллоо. Богд хаан уул нь дэлхийн хамгийн анхны дархан цаазтай, маш бага газар нутгийг хамардаг ч 300 гаруй төрлийн 520-иод ургамал, 120 жигүүртэн, 40 гаруй зүйлийн ан амьтантай баялаг хайрхан юм.

Богд хайрханыг 1997 онд ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандлын асуудал эрхэлсэн хороо”-оос Дэлхийн шим мандлын сүлжээнд бүртгэн авч байсан билээ.

Тэнгэр тайх ёслолд Соёлын сайд УИХ-ын гишүүд, НИТХ-ын дарга, Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц, Зүүн хүрээ хийд, Манзушир хутагтын Дашчойнхорлин хийдийн лам хуврагууд оролцжээ. Монгол Улсын хэмжээнд төрийн тахилгат арван уул байдаг. Энэ онд  Бурхан Халдун, Богдхан уулыг тайж байгаа бол ирэх онд Завхан аймгийн Отгонтэнгэр, Говь-Алтай аймгийн Сутай хайрханыг тайх юм байна.

Орчуулах »
error: Content is protected !!