БГД-ийн 4-р хороонд хязгаарлалтын хэсэгчилсэн дэглэм тогтоолоо

2021-01-14
1 min read

Баянгол дүүргийн 4-р хорооны 20 байрнаас тандалт, илрүүлгийн шинжилгээ авна.

2021 оны 01-р дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд 4-р хорооны 1-15, 16, 17, 21, 43, 47 тоот байрны оршин суугчдаас тандалт, илрүүлгийн PCR шинжилгээ авах тул тухайн байруудад Дүүргийн Онцгой Комиссоос хязгаарлалтын хэсэгчилсэн дэглэм тогтоолоо. Харин дээрх байршилд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдана. Оршин суугчид, та бүхэн шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС

Орчуулах »