Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оноос 8460 (26.8% )-аар буурсан хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, Бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 онд 23.1 мянга болж, өмнөх оноос 8460 (26.8%)-аар, харин 2020 оны 12 дугаар сард 1440 болж, өмнөх сараас 860 (37.4%)-аар тус тус буурсан байна. 16, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 онд улсын дунджаар 108 болж, өмнөх оноос 38 (26.0%)-аар буурчээ. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 1138 хэргийн 111 (9.8%) нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг)–ээр зүйлчлэгдсэн байна.
Харин согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 2020 онд 4855 болж, өмнөх оноос 484 (11.1%)-өөр, эмэгтэй хүн оролцсон хэрэг 3352 болж, 235 (7.5%), гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдсэн хэрэг 1138 болж, 153 (15.5%)-аар өсөж, харин бүлэглэн үйлдсэн хэрэг 1482 болж, 323 (17.9%)-аар, хүүхэд оролцсон хэрэг 811 болж, 257 (24.1%)-гоор, мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 184 болж, 63 (25.5%)-аар тус тус буурсан үзүүлэлттэй гарчээ.