Орон сууцны үнэ өмнөх улирлаас 0.3 хувиар буурсан байна. Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт орон сууцны үнэ 2020 оны 4 дүгээр улиралд 2010 оны эцсээс 78.7 хувиар өсөж, өмнөх оны мөн үеэс 0.2 , өмнөх улирлаас 0.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарчээ. Орон сууцны үнэ 2020 оны 4 дүгээр улиралд өмнөх оны мөн үеэс Чингэлтэй дүүрэгт 1.8, Сонгинохайрхан дүүрэгт 1.7, Баянзүрх дүүрэгт 0.9 хувиар тус тус буурсан байна. Харин Сүхбаатар дүүрэгт 0.8, Баянгол, Хан-Уул дүүрэгт тус бүр 1.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.