38 хүн эдгэрч, тандалтын шатанд шилжлээ

2021-01-13
1 min read

ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2021.01.13-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ.  ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ, Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 16975 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд Ачтан эмнэлэгийн голомттой холбоотой нэг, БЗД-ийн 17-р хорооны батлагдсан тохиолдлын гэр бүл, хөрш дөрвөн хүн, БГД-ийн 4-р хорооны батлагдсан тохиолдлын хавьтал гурван гэр бүлийн долоон хүн байна.

Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 643 боллоо. Өнөөдөр Цэргийн төв эмнэлэгээс 18, ХӨСҮТ-өөс 20 эмчлэгдэж дараагийн шат руу шилжлээ гэв.

Харин Сэлэнгэ /217/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорноговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна.

Орчуулах »