ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2021.01.12-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ, Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 15849 хүнд шинжилгээ хийхэд 14 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд БЗД-ийн 17-р хорооны хоёр гэр бүлийн есөн хүн, БГД-ийн 6-р хорооны нэг гэр бүлийн гурван хүн, БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой нэг хүн, ИНЕГ-тай холбоотой нэг хүн тус тус байна.
Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 630 боллоо. Сэлэнгэ аймагт коронавирусээр халдварлаад эмчлүүлж байсан сүүлийн долоон хүн эдгэрч эмнэлэгээс гарлаа гэв.
Харин Сэлэнгэ /217/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорноговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна.