Олон улс дахь байгууллагын ёс зүйн сэдэвт сургалт зохион байгууллаа

2020-10-23
1 min read

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2020 оныг компанийн хэмжээнд сахилга, хариуцлагын жил болгон зарлаад буй. Үүний хүрээнд сургалтын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ сарын 23-нд “Олон улс дахь байгууллагын ёс зүй” сэдэвт сургалтыг Ёс зүйн хороо, Сургалтын албанаас Швейцарийн BPN нийгэмлэгийн Монгол дахь салбартай хамтран явууллаа.  

Уг сургалтад компанийн удирдах түвшний албан тушаалтнууд оролцсон бөгөөд ёс зүйтэй байгууллагын шинж, түүнд нөлөөлөх хүчин зүйлүүд болон ёс зүйтэй, тогтвортой хандлага, байгууллагын үнэт зүйлд нөлөөлдөг дотоод, гадаад хүчин зүйлсийн талаар ойлголт авлаа. Түүнчлэн энэ үеэр байгууллагын ёс зүйн түвшнээрээ өндөрт үнэлэгддэг дэлхийн томоохон бизнес эрхлэгчид, байгууллагуудын туршлагаас суралцав.

Орчуулах »
error: Content is protected !!